УОК: Хөл хорионы үеэр 14 салбар, чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлахгүй
Хүнсний худалдаа, тээвэрлэлтийг хязгаарлахгүй гэж Улсын онцгой комисс мэдээллээ. Хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд нийслэлд хатуу хөл хорио тогтоох гэж байгаа юм.
Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх хүлээлттэй байна.
Хөл хорионы үеэр 14 салбар, чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлахгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссын даргын дэргэдэх Шуурхай ажлын хэсэг гаргажээ.
Үүнд:
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
- Банкны цахим болон автомат тооцооны машин
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж зэрэг 14 салбар, чиглэл багтаж байна.
Б.Бямбасүрэн |@byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com