УОК: Сөүлээс 251, Токиогоос 255 иргэн ирэхээр бүртгэлээ баталгаажуулсан
“COVID-19”-ийн 13, 14 дэх тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ мэдээллээ. Гуравдугаар сарын 28-нд БНСУ-аас тусгай нислэгээр ирсэн Туркийн дипломат ажилтны гэр бүлийн хоёр хүн халдвар авсан байна. Ойрын хавьтал болох 10 хүнийг тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байгааг мэдээллээ.
Тусгай үүргийн нислэгийг ирэх хоёр хоногт Сөүл, Токиогийн чиглэлд нислэг үйлдэх товтой байна. Сөүлээс ирэх 251 иргэн, Токиогоос ирэх 255 иргэний бүртгэл баталгаажсан гэж Улсын онцгой комисс мэдээллээ. Хоёрдугаар сарын нэгнээс хойш МИАТ компани долоон удаагийн тусгай үүргийн нислэг үйлдсэн бөгөөд нийт 1173 зорчигчийг гадагш тээвэрлэж, 983 монгол иргэнийг тээвэрлэн авч ирээд байна. Одоогийн байдлаар хоёрдугаар сарын хоёрноос гуравдугаар сарын 30 хүртэлх хугацаанд тусгаарлах байрнаас 1075 хүн гарсан бөгөөд 615 хүн гэрээр хяналтад байгаа ажээ.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com