УОК: “Коронавирус”-ийн халдварыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газарт танилцуулна
Лхагва гарагт Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох хүсэлтээ Засгийн газарт уламжлаад байна.
Харин Засгийн газар хөл хорихгүйгээр халдвар хамгааллын дэглэм баримтлах зэрэг бусад боломжийн талаар судлахыг чиглэл болгожээ. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс пүрэв гарагт тодорхой шийдвэр гаргаж, Засгийн газарт танилцуулан эцэслэн шийдвэрлэх хүлээлттэй байна.
Лхагва гарагийн байдлаар улсын хэмжээнд “Covid-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 12 мянга 226 болоод байна. Дөрөвдүгээр сарын дөрвөнд 10 мянга давж байсан бол сүүлийн гурав хоногт 2000 шинэ тохиолдол нэмэгдсэн юм.
Нийслэлд халдварын тохиолдол 456-аар нэмэгдэж, батлагдсан тохиолдол 10 мянга давлаа. Өнөөдрийн байдлаар бүх дүүрэг, хороонд халдварын тохиолдол бүртгэгдэж, нийслэл бүхэлдээ “Covid-19”-ийн эрсдэлтэй бүс болоод байна.
Одоогоор Өмнөговь, Дундговь, Говь-Алтай аймгаас бусад аймагт халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com