Улс орнууд “AstraZeneca”-ийн вакциныг хязгаарлах төлөвтэй
Нийтэлсэн огноо: 2021 оны 04 сарын 09 12:00
АНУ-д “AstraZeneca”-ийн вакцины нөөц 20 сая тун болж нэмэгдээд байгааг ойрын эх сурвалж мэдээлээд байна.
Тус компани энэхүү хоёр тунтай вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ АНУ-ын Хүнс, Эмийн Удирдах газарт хараахан өгөөгүй байгаа юм. Мөн 60-аас доош насны хүмүүст “AstraZeneca”-ийн вакциныг хийхгүй гэж Нидерланд улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн бол Австралийн Засгийн газар тус вакциныг тариулсан хүмүүст цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн гэх асуудалтай холбоотойгоор 50-иас доош насны хүмүүст хийхгүй байх чиглэл барьж байна.
Харин Португали улс зөвхөн 60-аас дээш насны хүмүүст хийхийг зөвлөөд байгаа юм.
Ц.Бадмаараг
Холбоо барих: badmaarag.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-04-09 12:00
69544
BBJAX