Улаанбаатар олон улсын XII кино наадам "Хэвтрийн хүн" киногоор нээлтээ хийлээ
Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 20 10:40
12 дахь удаагийн Улаанбаатар кино наадам "Хэвтрийн хүн" киногоор нээлтээ хийлээ. Энэ долоо хоног дуустал үргэлжлэх энэхүү наадмын монгол кино хөтөлбөрт "Гэргий", "Хөхөө", "Эмэгтэй" зэрэг кинонууд багтаж байна.
Лхагва гарагт “Хангарьд” шагнал гардуулах ёслол болох бөгөөд шилдгүүдээ тодруулах юм. Сонирхуулахад энэ жилийн наадам "Үзэхийн хязгаар" шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлж байна. 1980 онд бүтээгдсэн "Говийн зэрэглээ" уран сайхны киног HD форматад хувирган олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцуулах ажээ.
"Хэвтрийн хүн" киноны найруулагч С.Бямба
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-10-20 10:40
65771
BBJAX