"Улаанбаатар БҮК" ХК 2020 оны эхний хагас жилд 22 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан
“Улаанбаатар бүк” ХК 2020 оны эхний хагас жилд 22 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагналаа. Компанийн энэ оны зорилтын биелэлт эхний хагас жилийн байдлаар 58 хувьтай байна. Цар тахлын үед импортоор авдаг түүхий эд, материал тээвэрлэлтийн хугацаа удааширсан нь хүндрэл учруулсан гэж компанийн зүгээс мэдээлсэн. Энэ онд компани Зүүнбаян-Таван толгойн төмөр замын төсөлд төмөр бетон нийлүүлэн ажиллаж байна. МХБ-ийн мэдээллээс харахад компанийн нэгж хувьцааны ханш он гарснаас хойш 8.8 хувь өссөн. Тус компанийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ 57.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
“Улаанбаатар БҮК” ХК Гүйцэтгэх захирал Х.Золжаргал
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com