• Энэ долоо хоногт
  • Нэвтрүүлгүүд
  • Хамтран ажиллах
    • Телевизийн сурталчилгаа
    • Веб сайтын сурталчилгаа
  • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын менежер
    • Сэтгүүлч
    • Орчуулагч
    • Хүний нөөцийн менежер
  • Холбоо барих
    • Bloomberg TV Mongolia
    • Борлуулалтын хэлтэс
  • Хадгалсан
    • Эхлэл
    • Эдийн засаг
      • Уул уурхай
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
      • Банк, санхүү
    • COVID-19
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл

    Bloomberg

    • Эхлэл
    • Эдийн засаг
      • Уул уурхай
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
      • Банк, санхүү
    • COVID-19
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл
    • Эхлэл
    • Эдийн засаг
    • COVID-19
    • Нийгэм
    • Улс төр
    • Зах зээл
    • Технологи
    • Энтертайнмент
    • ТВ хөтөлбөр
    • Видео
    • Хадгалах
    • Онцлох мэдээ
    • COVID-19
    • Үйл явдал
    • Уул уурхай
    • Банк санхүү
    • Эрчим хүч
    • Зам тээвэр
    • Даатгал
    • Дэд бүтэц
    • Бүтээн байгуулалт

    Украйны асуудлыг дипломат аргаар шийдэхийг уриаллаа

    Нийтэлсэн огноо: 2015 оны 09 сарын 18 11:50

    ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурал Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Хоёр өдрийн туршид дэлхийн 47 улсын 300 гаруй төлөөлөгчид ЕАБХАБ-ын бүс нутгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудаар санал солилцлоо. Энэ удаагийн намрын хурал ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг гэсэн ерөнхий сэдвийн дор явагдаж, гурван салбар хуралдаан боллоо. 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчимд тулгуурлан байгуулагдсан ЕАБХАБ-д Монгол Улс гурван жилийн өмнө бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон юм. Америк, Европ болон Ази тивийн 57 улсыг эгнээндээ нэгтгэдэг уг байгууллага нь аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн хамгийн том байгууллагад зүй ёсоор тооцогддог. Уг байгууллагын гишүүн улс орнуудын Парламент хоорондын харилцааны гол механизм болсон Парламентын Ассамблейн энэ удаагийн намрын хурлыг Монгол Улс хүлээн авсан нь чухал ач холбогдолтойг ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва онцолсон юм. Намрын хурлаар бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдлын асуудал гол сорилт болж байгаа асуудлуудыг хэлэлцэж, гишүүн орнуудын төлөөлөгчид байр сууриа хуваалцлаа. Тухайлбал дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд тусгайлсан хуралдаан хийх шаардлагатай гэх байр суурь давамгайлав. Мөн Украйны хямрал гээд бүх тулгамдаад байгаа асуудлуудаар байгууллагын түвшинд нэгдсэн нэг чиглэлд санаа бодлоо чиглүүлэх нь чухал гэж парламентчид үзэж байна. Үүнээс гадна энэ удаагийн хуралд Украйны зүүн хэсэг дэх зөрчил мөргөлдөөнд санал зөрөлдөөнтэй байгаа Украйн болон ОХУ-ын төлөөлөгчид оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн нь анхаарал татсан асуудлын нэг байлаа. ОХУ-ын холбооны хурлын Төрийн Думын дарга Сергей Нарышкин Украйны хямралыг гэтлэх ажил яриа хэлэлцээний бүхий л хэлбэрээр явагдах ёстой гэдэгт итгэлтэй байгааг дурдсанаас гадна Сирийн эрх баригчидтай хамтран ажиллаж, бүх нийтэд нийтлэг заналхийлж буй терроризмын аюултай хийх тэмцэлд нэгдэж эхлэхийг Москвагийн зүгээс олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан юм. Үүнээс гадна намрын хурлын хүрээнд гурван сэдвээр салбар хуралдаан боллоо. Мөн УИХ-ын зүгээс хуралд оролцогч гишүүн улс орнуудын зарим төлөөлөгчдийг тусгайлан хүлээн авч, уулзалтууд хийсэн нь хоёр талын Парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болохуйц байсныг оролцогчид онцоллоо. Мөн намрын хурлын хүрээнд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Байнгын хорооны хурал болж, Парламентын Ассамблейн хөтөлбөрүүдийн талаар хэлэлцсэнээс гадна бүс нутагт бэрхшээл бий болоод байгаа дүрвэгсэд болон терроризм, Украйны асуудлаар оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм. ОХУ болон Украйн улс харилцан буулт хийгээгүй цагт Украйнд үүссэн хямрал үргэлжилсээр байх тул талууд асуудлыг дипломат аргаар шийдэхийг ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцсон төлөөлөгчид уриаллаа.

    Б.Батманлай

    Холбоо барих: batmanlai.b@bloombergtvmongolia.com

    minjma.g@bloombergtvmongolia.com

    2015-09-18 11:50
    27274
    BBJAX

    Холбоотой мэдээ

      • Шинээр нэмэгдсэн
      • Их үзсэн
      • Санал болгох
      • Украйны асуудлыг дипломат аргаар шийдэхийг уриаллаа
      • /%D1%83%D0%BA%D1%80%D0%B0%D0%B9%D0%BD%D1%8B-%D0%B0%D1%81%D1%83%D1%83%D0%B4%D0%BB%D1%8B%D0%B3-%D0%B4%D0%B8%D0%BF%D0%BB%D0%BE%D0%BC%D0%B0%D1%82-%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D0%B0%D1%80-%D1%88%D0%B8%D0%B9%D0%B4%D1%8D%D1%85%D0%B8%D0%B9%D0%B3-%D1%83%D1%80%D0%B8%D0%B0%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B0/?cid=135
      • file-text
      • Нэмэлт мэдээлэл

      Манай компани

      • Хөтлөгч / Сурвалжлагчид
      • Нэвтрүүлгүүд

      Холбоосууд

      • BloombergTVM on Twitter
      • BTVM on Facebook
      • BTVM on LinkedIn

      • Эхлэл
      • Эдийн засаг
      • COVID-19
      • Нийгэм
      • Улс төр
      • Зах зээл
      • Технологи
      • Энтертайнмент
      • ТВ хөтөлбөр
      • Видео
      Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2017. BloombergTV Mongolia
      by