УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих түр хороо хуралдлаа
"Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай" УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий түр хороо дөрөвдүгээр сарын зургаанд хуралдсан байна.
Хуралдаанаар холбогдох талууд “Оюутолгой” төслийн гэрээ, баримт бичиг, санхүүгийн тайлангийн үзүүлэлт, ТЭЗҮ зэрэг асуудлуудаар танилцуулга, мэдээлэл хийжээ. Яриа хэлэлцээний удирдамжийн төслийг дөрөвдүгээр сарын долооны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо мэдэгдсэн юм. Удирдамжийн төсөлд холбогдох яам, газруудаас санал авч, нэгтгээд байгаа ажээ.
“Rio Tinto” компанийн төлөөлөл “Оюутолгой” төслийн асуудлаарх Засгийн газрын ажлын хэсэгтэй яриа хэлэлцээ хийхээр Монголд ирээд байгаа юм.
Б.Батцэцэг | @battsetsegx
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com