УИХ-ын дарга З.Энхболд Японы Эзэн хаан, Хатан хаан нарт бараалхана

УИХ-ын дарга З.Энхболд Японы Эзэн хаан, Хатан хаан нарт бараалханаУИХ-ын дарга З.Энхболдын Япон улсад хийж байгаа айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Японы компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, хөрөнгө оруулалтын орчноо улам сайжруулахыг хүслээ. Харин Монголын талаас Японы дэмжлэгтэйгээр ноолуур зэрэг бүтээгдэхүүнээ бүрэн боловсруулж, олон улсын зах зээлд гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болоход жил хагасын хугацаа шаардагдахаар байгааг онцоллоо. Япон улсын нийт худалдааны 19 хувь нь өнөөг хүртэл байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрүүдийн хүрээнд хийгддэг байна. Харин үүнийг ойрын хугацаанд 70 гаруй хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм. Харин Монгол Улсын УИХ-ын даргын айлчлал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг соёрхон батлахад дэмжлэг үзүүлэх чиглэлд голлон анхаарч байна. Харин өнөөдөр буюу лхагва гарагт УИХ-ын дарга З.Энхболд Японы эзэн хаан Акихито, хатан хаан Мичико нарт бараалхана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банк болон эдийн засгийн байгууллагуудын холбооны удирдлагуудтай уулзах юм.

Э.Нарантунгалаг

Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

Нийтэлсэн огноо: 2015 оны 02 сарын 25

Бидэнтэй нэгдэх