УИХ: Монгол Улс COVID-19-тэй тэмцэх хүрээнд Дэлхийн банкнаас 26.9 сая ам.долларын санхүүжилт авна
Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 01 16:06
COVID-19-тэй тэмцэх хүрээнд дэлхийн банкнаас Монгол Улс 26.9 сая ам.долларын санхүүжилт авахаар болсныг УИХ мэдээллээ. Эхний ээлжийн энэхүү санхүүжилтийг нэн шаардлагатай эм тариа, хамгаалах хэрэгсэл, сорилын тест зэргийг худалдан авахад зориулна. Төслийг хаврын чуулганы эхэнд яаралтай хэлэлцэж батална гэж УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2020-04-01 16:06
62017
BBJAX