Угсармал орон сууцнуудад дулаан техникийн шинэчлэл хийнэ
Улаанбаатар хотын хэмжээнд 1965-2000 онд баригдсан орон сууцны 14 хорооллын 1077 барилгад 45 мянга 462 өрх амьдардаг. Эдгээр барилгын дулааны алдагдлыг бууруулах үүднээс угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөрийг Нийслэлийн удирдлагаас боловсруулжээ. Энэ хүрээнд барилгын гадна хашлага хийцийг дулаалснаар эрчим хүчийг 30 хувиар, халаалтын системийг шинэчилж, тоолууржуулснаар 50 хувиар хэмнэх боломжтой гэж үзэж байгаа аж. Мөн эрчим хүч хэмнээд зогсохгүй барилгуудын ашиглалтын хугацаа уртсаж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нэмэгдэх боломжтой гэж үзжээ. Дэд хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээс гадна оршин суугчид ч хөрөнгийн тодорхой хэсгийг гаргах шаардлагатай гэж тооцоолжээ.
Б.Батманлай
Холбоо барих: batmanlai.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com