Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна
Засгийн Газрын ээлжит хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжсэн байна. Ингэснээр хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Төмөр зам шинээр барих, олон улсын сүлжээнд холбогдох ачаа, тээврийн ложисткийн цогц үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бататгасан эрх зүйн шинэ зохицуулалт бүхий бизнесийн таатай орчин, оновчтой тээврийн систем үгүйлэгдэж байна. Төмөр замын салбарын шинэтгэлийн хүрээнд эрдэм шинжилгээний судалгаа, туршилт хийх, хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, нормативын баримт бичгийг шинээр болон шинэчлэн боловсруулах, тэдгээрийг мөрдөж хэрэгжүүлэхэд хөрөнгийн эх үүсвэр шаардагддаг. Тиймээс уг асуудлыг хуульчлан зохицуулах зэрэг шаардлагууд төслийг боловсруулах үндэслэл болжээ.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com