Төлбөр тооцооны технологи хөгжүүлэгч “Standard Cognition”-ийн үнэлгээ $1 тэрбум хүрэв
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 18 18:41
“Amazon Go- дэлгүүрийнхтэй төстэй төлбөр тооцооны технологи санал болгодог “Standard Cognition” стартап үнэлгээгээ 1 тэрбум ам.доллароор тооцож, санхүүжилт татлаа.
Сан-Францискод төвтэй тус компани автоматаар төлбөр тооцоо хийх боломж олгох камер, программ хангамжийн багц санал болгодог. Үүнийг ашигладаг дэлгүүрээс үйлчлүүлэгч бараа аваад гарахад, тооцоо нь автоматаар хийгдэнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл кассын ажилтан байх шаардлагагүй юм.
Одоогоор “Circle K” конвиненс дэлгүүр Аризона дахь салбартаа энэ технологийг ашиглаж эхэлсэн байна.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.@bloombergtvmongolia.com
2021-02-18 18:41
68311
BBJAX