Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ТЭЗҮ-ийн эхний хэлэлцүүлэг боллоо
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих техник эдийн засгийн үндэслэл эхний байдлаар боловсруулагдаж дууссан байна. Энэхүү ажилд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн байр суурийг тусган холбогдох өөрчлөлтийг оруулан ирэх долоо хоногт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр болжээ. ТЭЗҮ боловсруулах ажлыг Францын “Артилла Вилла Транспорт”, Монголын “Престиж Инженеринг” компанитай хамтран гүйцэтгэж байгаа юм. Одоогоор ТЭЗҮ боловсруулах ажил дуусах шатандаа ороод байгаа бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн байна. Технологийн 2-3 хувилбар бүхий сонголттой иж бүрэн зураг төслийн ажлыг гүйцэтгэжээ. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд урьдчилсан байдлаар 350 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх тооцоо гараад байгаа юм.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com