Төв банкны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийх товтой байна
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаанаар Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн эцсийн
хэлэлцүүлгийг хийх товтой байна. Лхагва гарагт Эдийн засгийн байнгын хороо
хуулийн төслийг хэлэлцэж, холбогдох заалтуудыг гишүүдийн саналыг дагуу өөрчилж
эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн. Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд Төв
банкны хараат бус байдлыг хангахыг дэмжиж байгаа ч Мөнгөний бодлого болон
төсвийн бодлогын уялдаа холбоог хангах шаардлагатай тул төсөлд тусгасан зарим
заалтыг дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Харин засаглалын хувьд, хуулийн төсөлд бодлогын шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт
тавих чиглэлээр зөвлөл, хороотой байна гэж заасан байна. Эдгээрт Мөнгөний бодлогын
зөвлөл, Банкны хяналт шалгалтын хороо, Удирдах зөвлөл, Монголбанкны Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөл тус тус
байхаар тусгажээ.
О.Одгэрэл
Холбоо барих: Odgerel.o@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com