Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд батламж гардууллаа
Нийтэлсэн огноо: 2019 оны 10 сарын 15 16:00
Нийслэлийн орон сууцны корпорац “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцанд орох 580 айлд батламжийг нь гардууллаа.
Зургийг: shinebair.mn
Үүнд түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болох, мөн зорилтот бүлгийн иргэд хамрагдаж байгаа юм. Батламж авсан айл, өрх энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд байрандаа орж эхлэх юм. Түрээслээд өмчлөх орон сууцны үнийн хувьд нэг ам метр нь нэг сая 450 мянган төгрөг байна. Энэ нь зах зээлд худалдаалагдаж байгаа шинэ орон сууцуудын дундаж үнээс ам метр тутамдаа 850 мянга орчим төгрөгөөр хямд байгаа юм. Харин түрээсийн үнэ нь нэг ам метр нь зургаан мянган төгрөг байгаа ажээ.
Э.Одончимэг
Холбоо барих: odonchimeg.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2019-10-15 16:00
57956
BBJAX