Тэнхлэг зууч: I сарын байдлаар хаус болон таун хаусны 112 төсөл хэрэгжиж байна
Нийслэлд энэ оны нэгдүгээр сарын байдлаар 112 төслийн 3800 гаруй айлын хаус болон таун хаусны төсөл хэрэгжиж байгааг “Тэнхлэг зууч” мэдээллээ.
Үнийн үзүүлэлтийг харвал хаусны хувьд метр квадрат нь 2.5 сая төгрөг хүрч, өмнөх сараас 1.07 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Баянзүрх дүүрэг хаусны дундаж үнээр тэргүүлж байна. Харин Чингэлтэй дүүрэгт хамгийн хямд үнэтэй хаусны төслүүд хэрэгжиж байгаа аж.
Газрын үнийг харвал Улаанбаатар хотод гэр бүлийн зориулалттай газрын нэг метр квадратын дундаж үнэ 27 мянга 573 төгрөг байна. Энэ нь өмнөх сараас 27.8 хувиар өсжээ.
Харин зуслангийн зориулалттай газрын дундаж үнэ нэг метр квадрат нь 19 мянга 560 төгрөг болж өмнөх сараас 49.3 хувиар мөн өссөн талаар “Тэнхлэг зууч”-аас мэдээллээ.
Э.Одончимэг
Холбоо барих: odonchimeg.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com