Турк лирагийн ханш ам.долларын эсрэг урьд өмнө байгаагүй сул түвшин рүү буурлаа
Ойрх Дорнодын бүс нутгийн өсөн нэмэгдэж буй геополитикийн эрсдэлийн улмаас турк лирагийн ханш ам.долларын эсрэг урьд өмнө байгаагүй сул түвшин рүү буурлаа.
Лира нэг өдрийн дотор 0.9 хувиар суларч, нэг ам.доллар 7.8692 лиратай дүйцлээ. Энэ он гарснаас хойш Туркийн валютын ханш 24 хувиар сулраад байгаа нь хөгжиж буй орнуудын валютууд дундаас уналтаараа Бразил риалийн араас хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
БНТУ АНУ-ын анхааруулгыг үл тоон ОХУ-д үйлдвэрлэсэн “S-400” пуужинг туршихаар төлөвлөсөн бөгөөд нөгөө талаас Кавказын мөргөлдөөнд ОХУ-ыг эсэргүүцэж байгаа юм. Түүнчлэн Европын Холбоонд Грек болон Кипр зэрэг Газар дундын тэнгисийн орнуудтай ч газар нутгийн маргаантай байгаа нь Туркийг тусгаарлаж байгаа юм.
Мягмар гарагт БНТУ-ын Засгийн газар 6.4 хувийн өгөөжтэй 2.5 тэрбум ам.долларын бонд арилжжээ. Энэ нь Турк хоёрдугаар сараас хойш анх удаа олон улсын хөрөнгө оруулагчид руу хандсан үйлдэл болсон байна. Хоёрдугаар сард БНТУ-ын гаргасан бондын өгөөж 4.25 хувь байсантай харьцуулахад энэ долоо хоногт гаргасан бондын эрсдэл өндөр болсон гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа аж.
Г.Ану | @AnuHarchu
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com