“Топ-20” индекс гурван 7 хоногийн дээд үзүүлэлтдээ хүрлээ
Пүрэв гарагт Монголын Хөрөнгийн биржийн “Тoп-20” индекс өсөж, "MSE A", "MSE B" индекс буурч арилжаа хаагдлаа. “Топ-20” индекс 1.19 хувиар өсөж, 34707.3 нэгжид хүрсэн нь гурван долоо хоногийн дээд үзүүлэлт болж байна.
43 хувьцаат компани, хөрөнгө оруулалтын нэг сангийн үнэт цаас 938 сая төгрөгөөр арилжигдсан байна. Үнийн дүнгийн 70 гаруй хувийг “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн хувьцааны арилжаа бүрдүүлжээ. Тус компанийн нэгж хувьцааны ханш 6.01 хувиар өсөж, 10 мянга 590 төгрөг хүрснээр арилжааны 13 өдрийн дээд ханшдаа хүрсэн байна. “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ард Холдингс Интернэшнл” олон улсын хөрөнгийн зах дээр давхар бүртгэлтэй болохоор бэлтгэж байгааг компанийн зүгээс мэдээлээд байгаа юм.
Бусад онцлох ханшийн өөрчлөлтийн хувьд мөн ангиллын “Бэрх Уул” ХК-ийн нэгж хувьцааны ханш 14.96 хувиар өсөж, ханшийн өсөлтөөр тэргүүлсэн байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар нүүрс борлуулалтын хэмжээ өмнөх оны мөн үеийн түвшинтэй ойролцоо байгааг тус компани мэдээлж байна. Х
арин III ангиллын “Дархан гурил тэжээл” ХК-ийн нэгж хувьцааны ханш 14.93 хувиар буурч, 4050 төгрөг болсноор ханш нь хамгийн их унасан хувьцаа болсон байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com