Томуугийн нөхцөл байдлаас үүдэж нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоног сунгалаа
Нийтэлсэн огноо: 2020 оны 01 сарын 06 17:23
Засгийн газрын хуралдаанаар томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг долоо хоног сунгахаар шийдвэрлэлээ. Энэ төрлийн өвчин Нийслэлийн амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар их үзүүлэлт юм байна. Иргэдийн дунд томуугийн В хүрээний вирус давамгайлж байгаа бөгөөд богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа үүсгэж байгаа гэж мэдээллээ. Орон нутгаас Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар шийдвэр гарган цэцэрлэгийг түр хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хоригложээ.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2020-01-06 17:23
60054
BBJAX