Тереза Мэй Борис Жонсоныг “Ёс зүйн зөрчил гаргасан” гэж шүүмжлэв
Их Британийн Ерөнхий сайд асан Тереза Мэй одоогийн Ерөнхий сайд Борис Жонсоныг ёс зүйн зөрчил гаргасан гэж буруутгалаа. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх арга хэмжээг тохиолдуулан “Daily Mail”-д мэдэгдэл хүргүүлсэн байна.
Энэ үеэр Борис Жонсоныг “BREXIT-ийг батлуулахдаа олон улсын хууль дүрмийг зөрчиж, батлан хамгаалахын зарцуулалт, олон улсын зээл тусламж зэрэгт зорилтоо биелүүлж чадаагүй” гэж шүүмжилсэн байна. Эдгээр нь олон улсад Их Британийн нэр хүндийг өсгөхгүй гэж Тереза Мэй онцолжээ. Жо Байден Ерөнхийлөгч болсноор Их Британи АНУ-тай харилцаагаа сайжруулж, илүү нягт хамтарч ажиллах боломж бүрдэнэ гэж тэрбээр онцолжээ.
Борис Жонсоны Засгийн газар энэ онд олон улсын хоёр чухал арга хэмжээг зохион байгуулна. Тухайлбал: ирэх зургаадугаар сард болох “Их 7”-ийн уулзалт, 1 1дүгээр сард болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хурал юм.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com