Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 164 иргэн эх орондоо ирлээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 04 сарын 08 11:20
Лхагва гарагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 164 иргэн ирснийг Улсын онцгой комисс мэдээллээ.
Дөрөвдүгээр сард 12 удаагийн нислэгээр 2000 орчим иргэн ирэх товтой байна. Дараагийн нислэгийг энэ сарын 10-нд Истанбул чиглэлд үйлдэж, 250 иргэнээ татан авах ажээ.
Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд байх хугацааг долоо хоног болгон бууруулаад байна. Хэрвээ тухайн улсдаа вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоногийн хугацаа өнгөрсөн тохиолдолд шууд гэрийн тусгаарлалт руу шилжүүлэхээр зохицуулж байгаа юм.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-04-08 11:20
69517
BBJAX