Сүүлийн 7 сарын доод түвшинд хүрээд байсан алтны үнэ эргэн өсөж эхлэв
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 23 15:20
Сүүлийн долоон сарын доод түвшинд хүрээд байсан алтны үнэ өсөж эхэллээ. Компаниудын хувьцааны ханш буурч, инфляц өсөх төлөвтэй болсон нь эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох алтны эрэлтэд эергээр нөлөөлж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өссөнөөр, алтны үнэ 2.2 хувиар буураад байсан юм. Харин энэ долоо хоногт АНУ-д эдийн засгийг дэмжих нэмэлт төсөв батлах асуудал ахицтай байгаатай холбоотойгоор ам.долларын ханш суларч, алтны үнэ хоёр дахь өдрөө дараалан өсөж байна.
Мягмар гарагийн өглөөний байдлаар алтны спот үнэ 0.24 хувиар өсөж, унц нь 1814.06 ам.доллар болсон байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-23 15:20
68401
BBJAX