Сэргэн мандалтын үеийн “Young Man Holding a Roundel” уран зургийг 80 сая ам.доллароор худалдана
Нийтэлсэн огноо: 2020 оны 10 сарын 02 14:00
АНУ-ын тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч Шелдон Солоу 1982 онд 1.3 сая ам.доллароор худалдан авч байсан ховор уран зургаа “Sotheby's”-ийн дуудлага худалдаагаар 80 сая ам.доллароор худалдахаар төлөвлөж байна.
“Young Man Holding a Roundel” нэртэй уран зургийг сэргэн мандалтын үеийн Италийн агуу уран зураач Сандро Боттичелли зуржээ. Цар тахлын улмаас томоохон дуудлага худалдаанууд цуцлагдаж, борлуулалтыг нь хориглосон энэ үед Шелдон Солоу энэхүү зургаа ирэх оны нэгдүгээр сард нууцаар худалдаж магадгүй байгаа аж. Түүнийг худалдан авахаас өмнө энэ зураг олон жилийн турш Вашингтоны уран зургийн галерейд байрлаж байжээ.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2020-10-02 14:00
65336
BBJAX