Сири: АНУ-ыг довтолбол хариу арга хэмжээ авахад бэлэн
Сирийн Засгийн газар болон холбоотон орнууд нь дайн дэгдээхийг хүсэхгүй байгаа ч АНУ-ыг довтолбол хариу арга хэмжээ авахад бэлэн гэж мэдэгдлээ. Мөн Башар Ассадын Хэвлэл мэдээлэл, улс төрийн асуудал хариуцсан зөвлөх "Барууны орнууд эрх мэдлээ алдахаас эмээсэндээ Сирийг сүрдүүлж байна" гэдгийг онцолсон байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Эрсдэлээс үл хамаарч Сирид хүчтэй цохилт өгнө" гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тэрбээр пүрэв гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Маттистай Сирийн асуудлаар уулзсан байна.
Үүнээс гадна Химийн зэвсгийг хориглох байгууллага Сирийн Дума хотод шалгалт шинжилгээ хийхээр болсныг Сири улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч мэдэгджээ.
Эргэн сануулахад, энэ сарын долоонд Сирийн Дума хотод болсон химийн зэвсэгт довтолгооны улмаас 50 гаруй хүн амиа алдаад байгаа юм. АНУ болон холбоотон улсууд нь ОХУ-ыг энэ довтолгооны хариуцлагыг үүрэх ёстой гэж үзэж байгаа ажээ.
О.Анударь
Холбоо барих: anudari.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com