Сингапурын эдийн засаг 6.1 хувиар тэлсэн байна
Сингапурын үйлдвэрлэл идэвхижснээр 2013 оны гуравдугаар улиралд 0.3 хувиар өсч байсан тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн улиралд өмнөх улирлаасаа 6.1 хувиар өссөн байна. Энэ нь эдийн засагчдын таамаглаж байсан 2.7 хувийн өсөлтөөс даруй хоёр дахин өндөр үзүүлэлт болж байна. Хэрэв энэ удаагийн үзүүлэлтийг 2012 оны мөн үетэй харьцуулбал 5.5 хувиар өссөн дүнтэй гарч байгаа аж. Ингэснээр Сингапурын эдийн засаг 2013 онд өмнөх оноосоо 4.1 хувиар өссөн нь засгийн газрын таамаглаж байсан 2-4 хувийн өсөлтийн таамагтай таарч байна. Харин энэ жилийн хувьд Сингапурын худалдааны яамнаас эдийн засгийн өсөлтөө 1-3 хувь байна гэсэн таамгийг дэвшүүлээд байгаа юм. Дашрамд дурдахад, Сингапурын нээлттэй эдийн засаг дэлхийн эдийн засгийн хөгжлийн хэлбэлзэлд өртөх магадлал өндөр байдаг ажээ.
Г.Ану
Холбоо барих: Anu.g@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com