Сенатын шүүх хурлаар Дональд Трампыг гэм буруугүй гэж үзэв
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч асан Дональд Трампт итгэл үзүүлэхгүй гэж шийдвэрлэсэн тул Сенатын шүүх хурал болж, шийдвэр гаргалаа. Бямба гарагт болсон шүүх хурлаар Дональд Трампыг 57-43 гэсэн саналын харьцаагаар гэм буруугүй гэж үзсэн байна.
Өөрөөр хэлбэл нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжээгүй тул ийм шийдвэр гарлаа. Тиймээс түүнийг нэгдүгээр сарын зургааны өдөр Конгрессын ордонд болсон эмх замбараагүй байдлыг турхирсан хэрэгт буруугүй гэж үзлээ.
Үр дүнд нь Дональд Трампын хувьд 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрх нь нээлттэй үлдэж байгаа аж. Хэдий тийм боловч Бүгд Найрамдах намаас сонгогдсон долоон гишүүн Дональд Трампыг гэмт буруутай гэж санал өгсөн нь анхаарал татаж байна.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com