Сандро Боттичеллигийн бүтээл “Sotheby’s”-ийн дуудлага худалдаагаар 92.2 сая ам.доллароор зарагдлаа
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 29 14:20
Италийн сэргэн мандалтын үеийн зураач Сандро Боттичеллигийн бүтээлийг “Sotheby’s”-ийн дуудлага худалдаагаар 92.2 сая ам.доллароор худалдсан байна.
Сандро Боттичеллигийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Young Man Holding a Roundel” нэртэй хөрөг зургийг 1480 онд зурсан аж.
Энэхүү уран зургийг 1982 онд үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч Шелдон Солоу 1.3 сая ам.доллароор худалдан авч байжээ. Үүнээс хойш үнэ нь долоо дахин өссөн байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-29 14:20
67905
BBJAX