“Р” үсэг рублийг төлөөлнө
ОХУ-ын Төв банк рублийг төлөөлөх тэмдэглэгээг сонголоо. Энэ нь криллээр бичигдсэн “Р” үсэг юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүнийг үндэсний мөнгөн тэмдэг, худалдаан дахь төлбөрийн хэрэгсэл болгохоор зорьж байгаа ажээ. “Энэхүү тэмдэглэгээ нь манай мөнгөн тэмдэгтийг танигдахуйц болгоно. Энэ бол үндэсний бэлгэдэл” гэж ОХУ-ын Төв банкны тэргүүн Элвира Набиуллина мэдэгджээ. ОХУ-ын Төв банк вэб хуудсаараа дамжуулан санал асуулга явуулж, рублийг төлөөлөх таван янзын тэмдэглэгээн дээр иргэдийнхээ саналыг авсан байна. Төв банкны санал асуулгад оролцогчдын 61 хувь нь криллээр бичигдсэн “Р” үсгийг сонгожээ. ОХУ-д 1990-ээд оноос мөнгөн тэмдэгтийнхээ тэмдэглэгээг хэрхэн сонгох талаар хэлэлцүүлэг олон удаа өрнөж байжээ. Харин 2006 оноос эхлэн хуулийн дагуу ОХУ-ын Төв банк энэхүү тэмдэглэгээ ямар байхыг шийдэх эрхтэй болсон байна.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com