“Ремикон” ХК: 2019 оны эцэст 1-1.3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох төлөвтэй байна
Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй, бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлж байгаа “Ремикон” ХК оны эцэст 1-1.3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох төлөвтэй байгаа талаараа мэдээллээ.
Компани өнгөрсөн онтой харьцуулахад цэвэр ашгаа 20 хувиар өсгөхөөр төлөвлөж байна. Санхүүгийн үзүүлэлтүүд сайжрахад ашигт ажиллагаа сайжирсан, томоохон зээлдэгч нартайгаа тохиролцож зээлийн бүтцээ өөрчилсөн нь нөлөөлсөн байна. Компани жилийн хүүгийн зардлаа хоёр дахин бууруулах зэрэг арга хэмжээ авчээ. Үүнээс гадна барилгын салбар идэвхжиж, төсвийн хөрөнгө оруулалт өссөн нь үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж байна гэж үзлээ.
Ямартай ч Монголын Хөрөнгийн бирж дээр “Ремикон” ХК-ийн хувьцааны ханш сүүлийн арилжаагаар 12.9 хувиар өсөж, 23.01 төгрөг болсон. Гэхдээ оны эхэн үетэй харьцуулахад 1.5 дахин буурчээ.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com