Парламентэд суудалгүй намуудад 4 жилд нэг удаа Төрөөс санхүүжилт олгодог байх санал гаргажээ
Одоо мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуульд зарим нэг өөрчлөлт оруулахаар Ардчилсан намаас бусад намын төлөөллүүд нэгдэж ажлын хэсэг байгуулсан байна. Хуулийн төслөө Парламентэд суудалтай намуудын төлөөллөөр дамжуулан УИХ-д өргөн мэдүүлнэ гэж улс төрийн намуудын нарийн бичгийн дарга нар мэдээллээ. Учир нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг хангалтгүй ажиллаж байна гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн юм. Ирэх сар гаруйн хугацаанд боловсруулах хуулийн төслийн өөрчлөлтөд Парламентэд суудалгүй намуудад дөрвөн жилд нэг удаа Төрөөс санхүүжилт олгож, шударга өрсөлдөх боломжийг олгох нь зүйтэй гэдэг дээр улс төрийн зарим намууд санал нэгдээд байгаа ажээ.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: narantungalag.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com