Пакистаны Хөрөнгийн биржид зэвсэгт этгээдүүд халдаж, 3 хүний аминд хүрчээ
Нийтэлсэн огноо: 2020 оны 06 сарын 29 18:15
Пакистаны Хөрөнгийн биржийн барилга руу зэвсэгт этгээдүүд дайрч, гурван хүний амь хөнөөжээ. Тодруулбал хоёр хамгаалагч, нэг цагдаагийн аминд хүрсэн гэж тус улсын Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Халдлага болсон газарт тусгай албаныхан ажиллаж, зэвсэглэсэн дөрвөн этгээдийг хороосон байна. Халдлагын үеэр биржийн ажилчид, брокерүүд гэмтэж бэртээгүй байна. Энэхүү халдлагын хариуцлагыг зэргэлдээх мужийн салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэл хүлээгээд байгаа юм. Халдлага үйлдэгчид тэсрэх бөмбөг, автомат галт зэвсгээр зэвсэглэсэн байсан талаар цагдаа нар мэдээлжээ.
Н.Номин-Эрдэнэ
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com
2020-06-29 18:15
64324
BBJAX