“Оюу Толгой”-оос хүдэр олборлоход 38 км дутуу байна
“Оюу Толгой” уурхайн нэгдүгээр босоо амны 1300 метрийн гүнд хөндлөн чиглэлд өрөмдлөг хийж эхэлсэн талаар тус уурхайд ажиллаж буй манай сурвалжлагч бидэнд мэдээллээ. Одоогийн байдлаар 12 км хөндлөн ухалт хийгээд байгаа ба хөндлөн ухалтын урт 50 км хүрсэн тохиолдолд гүний уурхайгаас хүдэр олборлохоор тооцоолсон байна. Уурхайн нэгдүгээр босоо ам 2016-2017 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж хоногт 30 мянган тонн хүдэр гаргах боломжтой болно гэж “Оюу Толгой” компаниас мэдээлжээ. Харин газрын хөрснөөс доош 1032 орчим метрийн гүнд хүрээд байгаа хоёрдугаар босоо амыг энэ ондоо багтаан нэгдүгээр босоо амтай холбох төлөвлөгөөтэй байгаа аж. Агааржуулалтын зориулалттай тавдугаар босоо амны хувьд газрын хөрснөөс 52 метрийн гүнд хүрээд байгаа тухай бидэнд ирүүлсэн мэдээлэлд дурджээ.