“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ ӨМНӨГОВЬ АЙМАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
“Оюу Толгой” компани Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад зэрэг дөрвөн сумтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд орон нутгийн байгаль орчин, ус, уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, үндэсний түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрээс бараа, үйлчилгээ худалдан авах зэрэг үндсэн чиглэлүүдээр дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутгийн зүгээс "Оюу Толгой" төсөл, “Оюу Толгой” компанийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах ажээ. Ингэхдээ “Оюу Толгой” компани “Хөгжлийг дэмжих сан”-аараа дамжуулан орон нутагт жил бүр таван сая ам.долларын санхүүжилт хийх бөгөөд дээр дурдсан чиглэлүүдээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд уг хөрөнгийг зарцуулах хийх юм байна. Эхний улирлын байдлаар тус компани 14.1 сая ам.долларыг Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд зарцуулаад байгаа аж.
Д.Хаш-Эрдэнэ
Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com