ОХУ эдийн засгаа сэргээх хөтөлбөрт 2020-2021 онд 73 тэрбум ам.доллар зарцуулна
ОХУ-ын эдийн засгийг сэргээх 2020-2021 оны төлөвлөгөөний нийт өртөг таван их наяд рубль буюу 73 тэрбум ам.доллар болж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Михаил Мишустин нар цахимаар холбогдож эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцахдаа энэ дүнг танилцуулжээ. Энэ үеэр Владимир Путин Засгийн газрын тэргүүндээ хандан "Цар тахлын улмаас хямарсан эдийн засгаа сэргээх арга хэмжээ яаралтай авч хэрэгжүүлэх" чиглэл өгсөн байна. Арга хэмжээг долоодугаар сараас хэрэгжүүлж эхлэх ёстой гэжээ. Таван их наяд рублийн төлөвлөгөөний тухайд хоёр жилийн хугацаанд хэд хэдэн чиглэлээр хэрэгжих 500 орчим арга хэмжээг санхүүжүүлэх юм.
Үүний зэрэгцээ ОХУ-Японы ажлын хэсэг Курилын арлуудын өмнө хэсэгт эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа явуулах талаар зургаадугаар сарын таванд цахим хурал товлосон нь анхаарал татаж байна.
М.Золбоо | @Manlaizolboo
Холбоо барих: zolboo.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com