ОХУ-ын зээлжих зэрэглэлийг “Ваа3" болгон буурууллаа
Олон улсын үнэлгээний “Moody's" агентлаг ОХУ-ын зээлжих зэрэглэлийг хөрөнгө оруулалтын доод түвшин буюу “Ваа3" болгон буурууллаа. Үүнээс өмнө “Fitch" болон “Standard & Poor's" агентлаг тус улсын зээлжих зэрэглэлийг хөрөнгө оруулалтын доод түвшинд хүргэн бууруулаад байсан юм. Ийнхүү тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад газрын тос болон рублийн ханшийн уналт, Украйнд үүсээд байгаа хурцадмал байдал нөлөөлснийг “Moody's" агентлагаас онцолсон байна.Украйны асуудлын улмаас барууны орнууд 2014 оны гуравдугаар сараас ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьсан юм. Ингэснээр ОХУ-ын банкууд болон томоохон компаниуд олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломжгүй болоод байна. “Moody's" агентлагийн зүгээс 2015 онд ОХУ-ын эдийн засгийг 5.5 хувиар, 2016 онд гурван хувиар агшина гэж таамаглажээ. Өнгөрсөн онд тус улсын эдийн засаг 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан юм.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com