ОХУ-ын Засгийн газрын рублиэр нэрлэсэн бондын өгөөж өслөө
Газрын тосны үнэ унахын хэрээр эрчим хүчний экспортоороо дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын мөнгө тэмдэгтийн ханш сүүлийн нэг сарын доод цэгтээ хүрлээ. Мөн үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Засгийн газрын бондын өгөөж хоёр өдөр дараалан өссөн тул бондын арилжаагаа зогсоох шийдвэр гаргажээ. Рублийн ам.доллартай харьцах ханш 12 дугаар сарын 17-ны өдрийн доод цэгээсээ дөрвөн хувиар буурч, 67.79 рубль болжээ. Ингэснээр тус улсын Засгийн газрын рублиэр нэрлэсэн бондын өгөөж 17.64 хувь болж өсөөд байна. Хэдийгээр рублийн сул ханш нь ОХУ-ын эрчим хүчний экспортын орлогыг тэнцвэржүүлэх боловч хөрөнгө оруулалтыг хумиж, эдийн засгаа агшаана гэж шинжээчид дүгнэжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын засаг захиргаа Украйнд үзүүлэх санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлэхээ зарласан байна. Тодруулбал Киев улс төр, эдийн засгийн шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлж чадвал 2.1 тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргаж өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ. Хэдий тийм боловч энэхүү зээлийн баталгааг АНУ-ын Конгрессоос эцэслэн батлах шаардлагaтай юм байна.
Ц.Улам-Ундрах
Холбоо барих: ulamundrakh.ts@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com