ОХУ Хойд туйлыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө батлав
ОХУ–ын засгийн газар Хойд туйлын бүс нутгаа хөгжүүлэх төлөвлөгөөгөө өчигдөр танилцуулсан байна. Төлөвлөгөөнд үндэсний аюулгүй байдал, газрын тос, байгалийн хийн олборлолт болон дэд бүтцийг сайжруулах зэрэг асуудлуудыг онцолсон байна. Ерөнхийлөгч Владимир Путины гарын үсгээр баталгаажсан тус баримт бичигт ОХУ-ын ашиг сонирхол болон үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хойд туйлын бүс нутгийг 2020 он хүртэл хөгжүүлэх зорилтууд тусгажээ.
Оросын засгийн газрын мэдэгдсэнээр хойд туйлд эдийн засаг, технологи, байгаль орчинтой холбоотой үндэсний ашиг сонирхолд аюул учруулж болзошгүй эрсдлүүд байгаа аж. Эрэг орчмын бүс нутаг дахь түүхий эд болон металын нөөцийг ашиглах, хойд туйлын бүс нутгийг Оросын бусад хөгжингүй бүс нутгуудтай эдийн засгийн интеграцид оруулах зэрэг асуудлыг шийдэх боломжтой юм байна.
Түүнчлэн засгийн газрын төлөвлөгөөнд Хойд туйлыг чиглэсэн, дөрвөн улирлын турш ажиллах усан болон агаар, хуурай замын тээврийн системийг хөгжүүлэх зорилт тусгагджээ. Мөн төлөвлөгөөнд онцолсноор Хойд туйлын бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх нь Оросын байгалийн баялгийг олон улсын зах зээлд нийлүүлэх гарцыг нэмэгдүүлэхэд тустай гэж үзсэн байна.