ОХУ-д Владимир Путиныг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж, цагдаа нар 4000 гаруй хүнийг баривчиллаа
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 01 13:40
ОХУ-д Владимир Путиныг эсэргүүцсэн жагсаал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Жагсагчид Владимир Путиныг огцорч, сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг суллахыг дахин шаардлаа.
Жагсаал амралтын өдрүүдэд 150 гаруй хотод нэгэн зэрэг өрнөж, цагдаа нар 4000 гаруй хүнийг баривчилжээ. Жагсаалыг зогсоох зорилгоор томоохон хотуудад нийтийн тээврийн үйлчилгээг зогсоогоод байгаа аж. Түүнчлэн Кремльд хөл хорьж, Москвагийн төв орчмын метроны долоон буудлыг хаажээ.
Алексей Навальный хордож, Германд эмчлүүлж байгаад нэгдүгээр сарын дундуур ОХУ-д буцаж ирсэн ч түүнийг ирсэн даруйд нь баривчилсан юм.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-01 13:40
67929
BBJAX