ОХУ АНУ-ын хоригийг үл харгалзан “Nord Stream 2” төслөө үргэлжлүүлнэ
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 25 14:00
АНУ-ын тавьсан хоригийг үл харгалзан ОХУ Балтын тэнгис дэх Дани улсын мэдлийн нутагт “Nord Stream 2” хийн хоолой суурилуулах ажлыг эхлүүлсэн байна.
Дани улс хийн хоолой суурилуулах бэлтгэл ажлыг хийх зөвшөөрөл олгосон тул ажлыг эхлүүлсэн гэж “Nord Stream 2” төслийн хэрэгжүүлэгч тал мэдэгджээ. Хийн хоолойг суурилуулснаар Европын орнууд ОХУ-аас хэт хамааралтай болно гэж үзэн АНУ төслийн ажилд оролцож буй компаниудад хориг тавиад байгаа юм.
Хэдий тийм боловч энэхүү төслийг хэрэгжүүлэгч “Gazprom” компани хоригоос үл хамааран хийн хоолойн эхний шугамын бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны эхний хагаст дуусгана гэж мэдэгджээ.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-25 14:00
67782
BBJAX