ОУВС: 2050 он гэхэд Азийн хүн амын өсөлт зогсох аюултай байна
Азид хүн амын насжилт хэт нэмэгдэж байгаагаас 2050 он гэхэд хүн амын өсөлт тэг хувь болох аюултай байгааг Олон Улсын Валютын Сангаас анхаарууллаа. Японд хүн амын өсөлт зогсоод байгаа төдийгүй 2050 он гэхэд 65 ба түүнээс дээш насныхан одоогийн түвшнээс 2.5 дахин нэмэгдэх тооцоо гарчээ. Үүнээс гадна Ази дахь өндөр настай иргэдийн өсөлтийн хурд Европ болон АНУ-аас харьцангуй өндөр байгаа юм. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлж, нийт хүн амд эзлэх хөдөлмөрийн насны хүн амын тоо буурсаар байгаа ажээ. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл энэ нь Азийн эдийн засагт нөлөөлж, нэг хүнд ногдох орлогын хэмжээ бусад хөгжингүй улс орнуудаас доогуур түвшинд хүрэх юм. Ийм учраас азийн улс орнууд хүн амын насжилт болон хөдөлмөрийн зах зээлд түлхүү чиглэсэн бодлого баримтлах шаардлагатайг Олон Улсын Валютын Сан мэдээллээ. Ялангуяа эдийн засгийн үр ашигт байдлыг нэмэгдүүлэх, ахмад настнуудын хуримтлалыг эргэлтэд оруулах, зарцуулалтыг өсгөх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм.
Н.Алтан
Холбоо барих: altan.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com