ОУВС Европын Засгийн газруудыг бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх шаардлагатайг сануулав
Нийтэлсэн огноо: 2021 оны 03 сарын 03 12:40
Олон Улсын Валютын Сан Европын улс орны Засгийн газруудыг бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх шаардлагатайг санууллаа.
Хэрэв дэмжихгүй бол компаниуд дампуурч, 15 сая хүн ажилгүй болох эрсдэлтэй байгаа гэх тооцоог хийжээ. Европт өнөөг хүртэл явуулсан эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн дүнд 30 сая хүнийг ажлаа алдахаас сэргийлсэн байна. Хэдий тийм боловч цаашид эдийн засгийн 2-3 хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэжээ.
2020 онд Олон Улсын Валютын Сан Монгол Улсад төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 99 сая ам.долларын санхүүжилт олгосон юм.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-03-03 12:40
68603
BBJAX