• Энэ долоо хоногт
  • Нэвтрүүлгүүд
  • Хамтран ажиллах
    • Телевизийн сурталчилгаа
    • Веб сайтын сурталчилгаа
  • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын менежер
    • Сэтгүүлч
    • Орчуулагч
    • Хүний нөөцийн менежер
  • Холбоо барих
    • Bloomberg TV Mongolia
    • Борлуулалтын хэлтэс
  • Хадгалсан
    • Эхлэл
    • Эдийн засаг
      • Уул уурхай
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
      • Банк, санхүү
    • COVID-19
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл

    Bloomberg

    • Эхлэл
    • Эдийн засаг
      • Уул уурхай
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
      • Банк, санхүү
    • COVID-19
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл
    • Эхлэл
    • Эдийн засаг
    • COVID-19
    • Нийгэм
    • Улс төр
    • Зах зээл
    • Технологи
    • Энтертайнмент
    • ТВ хөтөлбөр
    • Видео
    • Хадгалах
    • Онцлох мэдээ
    • COVID-19
    • Үйл явдал
    • Уул уурхай
    • Банк санхүү
    • Эрчим хүч
    • Зам тээвэр
    • Даатгал
    • Дэд бүтэц
    • Бүтээн байгуулалт

    ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.5 нэгжээр өсгөж, 6 хувь болголоо

    Нийтэлсэн огноо: 2021 оны 04 сарын 07 14:30

    Олон Улсын Валютын Сан Монгол Улсын эдийн засгийн 2021 оны өсөлтийн төлөвийг бууруулж, таван хувь болголоо.


    Энэ нь 2020 оны аравдугаар сарын тооцооллоос нэг нэгж хувиар бага үзүүлэлт гэдгээрээ анхаарал татаж байна.

    Харин дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө зургаан хувь болгож, 0.5 пунктээр өсгөлөө. Өнгөрсөн онд эдийн засаг 3.3 хувиар агшсаны дараа энэ үзүүлэлт нь сүүлийн 40 гаруй жилийн хугацааны хамгийн өндөр өсөлт болохоор байгаа юм.

    Цар тахлын нөлөөнд бага өртсөн эдийн засгууд илүү их өсөлттэй байж, бага орлоготой орнуудад илүү хүнд тусахаар байна. 2009 оны хямрал эсрэгээрээ чинээлэг орнуудад илүү хүндхэн тусаж байсан юм.


    АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төлөв цар тахлын өмнө тооцоолж байснаас ч өндөр буюу 6.4 хувиар өсөх төлөвтэй байна. Харин БНЭУ-ын өсөлтийн төлөвийг 11.5 хувиас 12.5 хувь, БНХАУ-ын төлөвийг 8.1 хувиас 8.4 хувь болгож нэмэгдүүлсэн байна. Харин дэлхийн худалдааны хэмжээний өсөлтийн төлөвийг 8.4 хувь болгож, 0.3 пунктээр өсгөжээ.

    Жо Байдены 1.9 их наяд ам.долларын эдийн засгийг дэмжих багц төлөвлөгөө АНУ-ын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхөөр байгаа юм. АНУ ирэх онд багтан цар тахал дэгдэхээс өмнө тооцоолж байсан түвшинд хүртэл өссөн цорын ганц томоохон эдийн засаг болохоор байгааг Олон Улсын Валютын Сангийн Ерөнхий эдийн засагч Гита Гопинат онцолсон юм.

    Энэ долоо хоногт болж буй Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтаар Засгийн газруудыг төсвийн хямралаас сэргийлж, дэмжлэгээ аажмаар бууруулахыг анхааруулсан байна.

    Олон Улсын Валютын Сангийн Ахлах эдийн засагч засагч Гита Гопинат
    “Гадаад зах зээлээс ихээхэн хамааралтай, гадаад валютын, тэр дундаа ам.долларын зээл өндөртэй улс орнуудын хувьд эрсдэлүүд байна. Гэхдээ системийн шинжтэй өрийн хямрал болно гэж харахгүй байна” гэж мэдэгдлээ.

    Олон Улсын Валютын Сангийн төлөвөөс харахад 2026 он хүртэлх таван жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлтийн тавны нэгийг БНХАУ бүрдүүлэхээр байна. 2020 онд БНХАУ-ын гадаадаас татах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх зорилт хэрэгжиж, гадаадын хөрөнгө оруулагчдын БНХАУ-ын компаниудад эзэмших хувь хэмжээ жилийн өмнөх мөн үеэс 62 хувиар өссөн байна. Харин бондын зах зээлд 47 хувийн өсөлт үзүүлжээ. Ингэснээр хөөс хагарч, хөрөнгө оруулагчид хувиа зарсан тохиолдолд БНХАУ-ын эдийн засагт тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газраас хөрөнгийн урсгалын хяналтыг чангатгах талаар арга хэмжээ авч байгаа аж.

    Харин БНХАУ-ын дараа АНУ болон БНЭУ дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулахаар байна. Энэ хугацаанд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 28 их наяд ам.доллароос 122 их наяд ам.доллар хүртэл өсөхөөр байгаа юм.

    Энэ онд дэлхийн эдийн засаг зургаан хувиар өсөх төлөвтэй байгаа ч 2026 он гэхэд гурван хувь болж удаашрахаар байгаа ажээ. Үүнээс ирэх онуудад эдийн засгийн өсөлт улс бүрд жигд бус байх аюултай байгааг харж болохоор байна.

    Ж.Зоригт | @TeraReader

    Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com

    minjma.g@bloombergtvmongolia.com

    2021-04-07 14:30
    69472
    BBJAX

    Холбоотой мэдээ

      • Шинээр нэмэгдсэн
      • Их үзсэн
      • Санал болгох
      • ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.5 нэгжээр өсгөж, 6 хувь болголоо
      • /%D0%BE%D1%83%D0%B2%D1%81-%D0%B4%D1%8D%D0%BB%D1%85%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%8D%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D0%B0%D1%81%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D3%A9%D1%81%D3%A9%D0%BB%D1%82%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D3%A9%D1%81%D3%A9%D3%A9%D0%BB%D0%BB%D3%A9%D3%A9-0-5-%D0%BD%D1%8D%D0%B3%D0%B6%D1%8D%D1%8D%D1%80-%D3%A9%D1%81%D0%B3%D3%A9%D0%B6-6-%D1%85%D1%83%D0%B2%D1%8C-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%B3%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BE/?cid=10
      • file-text
      • Нэмэлт мэдээлэл

      Манай компани

      • Хөтлөгч / Сурвалжлагчид
      • Нэвтрүүлгүүд

      Холбоосууд

      • BloombergTVM on Twitter
      • BTVM on Facebook
      • BTVM on LinkedIn

      • Эхлэл
      • Эдийн засаг
      • COVID-19
      • Нийгэм
      • Улс төр
      • Зах зээл
      • Технологи
      • Энтертайнмент
      • ТВ хөтөлбөр
      • Видео
      Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2017. BloombergTV Mongolia
      by