“Оросын төмөр зам” компани Дагестан, Калугад шинэ төмөр зам барина
"Оросын төмөр зам" компани Калуга болон Дагестанд төмөр замын дэд бүтэц байгуулах гэрээ байгууллаа.
Зургийг: www.railjournal.com
Москва хотоос Калугагийн эдийн засгийн онцгой бүс хүртэл ачаа тээврийн төмөр зам барих Төр, хувийн хэвшлийн түншлэлийн 9.8 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан байна. Харин ОХУ-ын Дагестаны Бүгд Найрамдах улстай дэд бүтэц бий болгох, зорчигч тээврийн үйлчилгээ сайжруулах гэрээ байгуулжээ. Хөндлөн чиглэлийн олон улсын тээврийн коридор дагуух ачаа тээврийн замыг шинэчлэх зорилготой эдгээр хэлцлийг Сочи хотноо болсон ОХУ-ын Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр хийсэн байна. 100 хувь Төрийн өмчит "Оросын төмөр зам" компани төслийн санхүүжилтийг бүрэн хариуцах юм байна.
М.Золбоо | @zolboooo
Холбоо барих: zolboo.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com