ООГФХ: Хөвсгөл аймагт I/12-ноос хойш 1000 гаруй удаагийн газар хөдлөлт болоод байна
Нэгдүгээр сарын 12-ны өдрөөс хойш Хөвсгөл аймгийн Ханх сумын ойролцоох газар хөдлөлтийн голомтод нийтдээ 1000 гаруй удаагийн газар хөдлөлт болоод байгааг Одон орон геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Мөн хамгийн хүчтэй газар хөдлөлт 6.7 магнитуд хүрсэн гэсэн нарийвчилсан дүгнэлт гарчээ. Үүнээс хойш 5.6 магнитуд хүртэлх хүчтэй газар хөдлөлт үргэлжилж байгаа юм байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа газрын 8-15 км-ийн гүнд эвдрэл, цууралт үргэлжилдэг тул сар гаруйн хугацаанд газар хөдлөлт үргэлжилж магадгүй гэж үзжээ.
Үүний зэрэгцээ Баян-Өлгий аймгийн төвөөс 15 км-ийн зайд лхагва гарагт гурван магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ нь Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтөөс тусдаа юм байна.
Б.Бямбасүрэн | @byambasuren_b
Холбоо барих: byambasuren.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com