НҮБ-ын Аюулгүйн зөвлөл уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хуралдана
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 23 15:40
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл анх удаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хуралдах гэж байна.
Дулаарлын асуудалд анхаараагүйгээс дүрвэгсдийн асуудал хурцдах, дайн болох эрсдэл байгааг анхааруулах юм байна. Өөрөөр хэлбэл цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд зарцуулах санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлага хөгжингүй орнуудад тулгарч байна.
Аюулгүйн зөвлөлийн цахим уулзалтыг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон удирдана. Мөн Францын Ерөнхийлөгч, АНУ-ын Ерөнхийлөгчийн Уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч Жон Керри нар оролцох ажээ.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-23 15:40
68406
BBJAX