Нью-Йоркийн Хөрөнгийн бирж БНХАУ-ын 3 компанийг бүртгэлээсээ хасахаар дахин судалж эхлэв
АНУ-ын Сангийн сайд Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн удирдлагуудтай уулзсаны дараа БНХАУ-ын харилцаа холбооны компаниудыг биржийн бүртгэлээс хасахаар дахин судалж эхэлснийг эх сурвалж мэдээллээ.
“China Mobile”, “China Telecom”, “China Unicom Hong Kong” компаниудыг бүртгэлээсээ хасах шийдвэрээ биржийн удирдлагууд буцаагаад байсан юм. Үүнийг АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин шүүмжилж, биржийн удирдлагуудтай уулзжээ. Нью-Йоркийн бирж ийнхүү шийдвэрээ олон дахин өөрчилж байгаа нь дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон эргэлзээ дагуулаад байна. Тус бирж 12 дугаар сарын 31-нд БНХАУ-ын компаниудыг бүртгэлээсээ хасах шийдвэрээ анх танилцуулсан юм. Хэдий тийм боловч эдгээр компанид хориг тавьсан эсэхийг дахин шалгах шаардлагатай болсны улмаас шийдвэрээ цуцалсан гэж эх сурвалж мэдээлээд байна.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com