НЦГ: Угаарын хийд хордож амиа алдсан гурван хохирогчийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан
Аравдугаар сарын хоёрны өдрөөс хойш угаарын хийд хордсон гэх шалтгаанаар 759 иргэн яаралтай тусламжийн төвд хандаж, эмчлүүлсэн байна. Ингэснээр сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 221 хүн нэмж дуудлага өгөөд байгаа юм.
Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн одоогоор байхгүй болохыг Нийслэлийн онцгой байдлын газар мэдээллээ. Хэдий тийм боловч 11 дүгээр сар гарснаас хойш дахин нэг хүн угаарын хийд хордож амиа алдсан байх магадлалтай байна. Мөн угаарын хийд хордож амиа алдсан байх магадлалтай байгаа найман хохирогчийн гурвынх нь шүүх эмнэлгийн дүгнэлт гарсныг Цагдаагийн байгууллага танилцууллаа.
Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн
Түүнчлэн гаднын улсуудад илгээсэн шахмал түлшний дээжид хийсэн лабораторийн шинжилгээний хариу гарсан байна. Элемент, техникийн шинжилгээ, химийн найрлага, хаягдал утааны найрлага, чөлөөт хөөлт зэрэг үзүүлэлтүүд стандартын шаардлаа хангасан гэж гарчээ.
Харин агаарын чанарын хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн болохыг Агаарын бохирдолтой тэмцэх газар онцоллоо.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com