Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 160 иргэн ирлээ
Ням гарагт Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 160 иргэн ирснийг Улсын онцгой комисс мэдээллээ.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт болон "Онцгой Жаргалант” сувилал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарласан байна. Дараагийн нислэг энэ сарын наймны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд хийгдэх ба 260 иргэнийг авчрахаар төлөвлөжээ. БНСУ-аас 5300 орчим иргэн нутаг буцах хүсэлт гаргасан учраас Сөүл хот руу долоон удаагийн нислэг хийх юм. Үүнээс гадна Токио, Франкфурт, Сиэтл хотууд хуваарьт багтаад байна. Аравдугаар сард нийт 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим иргэн ирэх товтой байгаа ажээ.
Үүнээс гадна бямба гарагт 653 хүний сорьцод шинжилгээ хийхэд шинэ төрлийн “коронавирус” илрээгүйг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Ингэснээр дотоодод батлагдсан тохиолдол 313 хэвээр байна. Үүнээс 307 нь эдгэрээд байгаа юм. Эмчилгээнд байгаа зургаан хүний нэгийх нь биеийн байдал хүндэвтэр байна.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com