Нийслэлийн ИТХ-Д 131, 9 дүүрэгт 696 нэр дэвшигч өрсөлдөж байна
Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 131 нэр дэвшигч өрсөлдөж байна. Харин есөн дүүргийн хэмжээнд нийт 696 хүн нэр дэвшээд байгаа юм. Нийт 827 нэр дэвшигчээс нийслэлд 45, дүүргүүдэд нийт 291 хүн сонгогдоно.
Шинээр сонгогдох төлөөлөгчдийн өмнө нийслэлийн авто замын ачаалал, түгжрэл, агаар-орчны бохирдол, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ гэхчлэн шинэ шатанд даруй шийдвэрлэх олон сорилт хүлээж байгаа юм. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх том даалгавар сонгогдох төлөөлөгчдөд ногдоно.
Өмнөх 20 жилийн төлөвлөгөө ердөө 29 хувийн биелэлттэй дууссаныг албан тайлангууд харуулдаг. Харин ирэх 20 жилийн төлөвлөгөө цаасан дээр бичигдээд үлдэх үү, бодит ажил хэрэг болох уу гэдэг нь одоо сонгогдох төлөөлөгчдөөс хамаарах болж байна. Өөрөөр хэлбэл 2040 он гэхэд дагуул хотууд бий болсон байх уу, гэр хороолол дэд бүтцэд холбогдсон байх уу зэрэг нийслэлчүүдийн амьдралд чухал өөрчлөлт авчрах томоохон ажлууд ирэх дөрвөн жилд хөдөлж эхэлсэн байх учиртай байгаа юм.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com